Үнэлгээ

Дидактик
Хичээлийн ажиглалт



Үнэлгээний нөхцөл /нэгж хичээлээр/
Үнэлгээний агуулга /индикатор, бенчмаркаар/
Хичээлийг систем гэж үзсэн.
Мэдлэг бүтээх суралцахуйн үйлийн түвшин: суралцахуйн үйл ажиллагааны онолоор баримжаалсан.
 
Хичээлийн бүтэц: Суралцагчийн эзэмшихүйн үйл явцаар баримжаалсан.
Үзүүлэлт:  Агуулга, үнэлгээний стандарт болон арга зүйн хөгжлийн үндсийг хэрэгжүүлэх дидактик зарчмуудаар баримжаалсан, нэгж хичээлийн зорилго, агуулга, арга зүй, үнэлгээний  үйлдэлтэй уялдуулсан.
Илрүүлэгч:                            а.Тухайн боловсролын аль нэг айд багтсан байх агуулгын тохирцыг, б.Боломжийг тэнцүү олгох, хариуцлагатай, бие даасан, хамтын сонголт хийлгэхэд суурилсан арга зүйн хэрэглээг                              в. Явцын үнэлгээнд төвлөрсөн  сэтгэл зүйн нөлөөллийг тус тус илрүүлнэ.Эдгээр чиглэл бүрийн хичээлийн тухайн хэсэг дэх ач холбогдлыг харилцан  ялгаатай /өөр өөр оноо/-аар авч үзсэн.
Системийн оролт
Өмнөх мэдлэгээ сэргээн санах түвшин
Багшаас суралцах сэдэл тэмүүллийг
бий болгох, өмнөх агуулгыг сэргээн санах, сануулах хэсэг
1.Хичээлийн зорилгыг сурагчдын хэрэгцээнд үндэслэн, нэгж хичээлийн хөтөлбөрийн зорилгод нийцүүлж, ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, үйлийн зөв хандлага төлөвшихүйцээр томьёолсон байдал
а. зорилго нь суралцагчийн хэрэгцээ, үр дүнгийн хэлбэрээр хүлээгдэж байгаа цогц чадамж,  тухайн хичээл (бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөр)-ийн сэдэв, агуулгатай тохирсон байдал

б.  зорилгыг танилцуулахдаа (бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрт тусгасан) сургалтын идэвхтэй аргыг хэрэглэсэн байдал

в.    дэвшүүлсэн зорилго, түүнийг танилцуулсан байдал нь суралцагчдад суралцах сэдэл тэмүүлэл төрүүлсэн байдал

                             Системийн хувиргалт
Мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх түвшин
Суралцагч шинэ хичээлийн агуулгыг ойлгох, бие дааж болон хамтран мэдлэг бүтээх, үйлийн баримжааг ялган  таних хэсэг
2. Хичээлийн зорилго, сэдэв нь бүлэг сэдвийн болон нэгж хөтөлбөрийн үндсэн агуулга /судлагдахуун, ур ухааны тогтолцоо/-тай холбоотой, цогц чадамж төлөвших үйлийн үндэс болохоор мэдлэг, чадварыг сурагчдад хэрэглээний түвшинд эзэмшүүлэн, тэднээр агуулга  бүтээлгэсэн байдал
а.  тухайн шинжлэх ухаан болон тус хичээлийн сэдэв (хөтөлбөр дэх судлагдахуун, ур ухааны тогтолцоо)-ийн талаарх мэдээлэл зөв бөгөөд тэдгээр нь өмнөх ба дараагийн сэдэвтэй залгамж холбоог тогтоосон байдал

б.  сурагчдаар мэдлэг бүтээлгэх, асуудал шийдвэрлүүлэхдээ (бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрт тусгасан) сургалтын идэвхтэй аргыг технологийн дагуу хэрэглэсэн байдал

в.сургалтын хэрэглэгдэхүүн, дидактик материалын сонголт, хэрэглээ нь хичээлийн зорилго буюу сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн байдал

Мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэх түвшин
Суралцагч агуулгыг бататгах, шинэ нөхцөлд мэдлэгээ хэрэглэх замаар үйлийн баримжааг эзэмших хэсэг
3. Багшийн хэрэглэсэн арга,  мэдлэг бүтээлгэх үйлдэл, бие даалгаж гүйцэтгүүлэх жишиг даалгавар нь  суралцахуйн үндсэн үйл ажиллагааг чиглүүлэн хөтлөхүйц болсон, сурагчдад цогц чадамж төлөвшүүлэхэд төвлөрсөн, сурагчийн болон бүлгийн оролцоог хангасан байдал
а.  хичээлийн бүтэц, хэсэг бүрийн үйлдэл-даалгавар нь хичээлийн агуулгад тохирч, цагаар баримжаалсан байдал
б.  хичээлийн бүтэц, хэсэг бүр нь сурагчийг ганцаарчилсан болон бүлгээр ажиллах, суралцахуйн үндсэн үйл ажиллагаанд тэгш оролцох боломжоор хангасан байдал

в.  багшийн зөвлөн туслах үйл ажиллагаа нь  сурагчийн хэрэгцээ, сонирхол, хичээлийн өрнөлийг  мэдэрч, түүнд нийцэн, сурагчийн хамтаараа шинжлэн судлах үйлийг зөв чиглүүлсэн байдал

      Системийн гаралт
Мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх түвшин
Суралцагч мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх замаар үйлийн баримжаагаа үнэлэх, үнэлүүлэх хичээлийн дүгнэлт хэсэг
4. Хичээлийн үе шат бүрийн үнэлгээ /жишиг даалгаврын гүйцэтгэл зэрэг/ нь хичээлийн зорилгыг биелүүлэх, сурагчийн эзэмшихүйн үе шатуудад харгалзах танин мэдэх үйлийн хэлбэрийн гүнзгийрэлт ба шилжилтийг тухай бүр /явц/-д нь үнэлж болохуйц зохистойгоор сонгогдсон, хэрэгжсэн байдал
а.  үнэлгээнд хэрэглэсэн жишиг даалгавар нь сурагчийн болон бүлгийн шинэ ойлголт төсөөлөл, шинэ мэдлэг, чадвар, шинэ бүтээлч хандлагыг тодорхойлоход тохирсон байдал

б. хичээлийн үнэлгээнд зөвхөн тухайн насны хүүхдэд тохирох сургалтын идэвхтэй арга хэрэглэж, тэдгээр үнэлгээ нь мэдлэг, чадвар эзэмших явцад илүүтэй төвлөрсөн байдал
в.  багшийн үнэлгээ нь сурагчийн өөрийн болон бүлгийн үнэлгээтэй дүйж, ёс суртахууны хувьд идэвхжүүлэхэд нөлөөлсөн байдал

Системийн буцах холбоо
Багшийн боловсруулсан /нэгж болон бүлэг сэдвийн/ хөтөлбөрийг хичээлийн өмнө болон дараа нь үзэж ярилцана
5. Багшийн боловсруулсан  нэгж болон бүлэг сэдвийн хөтөлбөр нь тухайн цагт уг хичээлээр хэрэгжсэн байдал
а. хөтөлбөрийн боловсруулалт: боловсролын стандартаас хамааралтай байдал, бүтэц, дизайны шийдэл

б.  хөтөлбөрийн хэрэгжилт: бүтэц, хэсэг бүрийг 40 минутын туршид буулган хэрэгжүүлэхээр багшийн хийсэн оролдлого, үр дүн

в.     хөтөлбөрийн нээлттэй байдал: хичээлийн явц дахь агуулга, арга зүй, үнэлгээний үр ашигтай өөрчлөлт ба хичээлийн дараа засварлагдан сайжрах боломж


Хичээлийг үнэлэх аргачлал
Уг анализаар тухайн багш заасан хичээлээрээ энэхүү хичээлийн бодлогыг боловсруулсан нэгж хөтөлбөр болон нэгж хичээлийн хөтөлбөрийг өөртөө агуулсан бүлэг сэдвийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлнэ.
Нэгж хичээлийн хөтөлбөр нь бүлэг сэдвийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд, бүлэг сэдвийн хөтөлбөр нь боловсролын стандартаар шаардсан үр дүнд хэрхэн хүрч болохыг илэрхийлэн, улмаар түүнийг хэрэгжүүлэхэд тус тус чиглэсэн байна гэж үзэх нь тухайн хичээл бол боловсролын стандартын үнэлгээний нэг хэсэг хэмээн үзэх үндэслэл болно.
Хичээлийн анализ нь босоо ба хөндлөн холбоогоор зохиомжлогдсон.
Хөндлөн холбоо
Анализийн хөндлөн холбоо нь хичээлийн бүтэц хэсэг, түүнчлэн агуулга, арга зүй, үнэлгээний үзүүлэлт, илрүүлэгч хоорондын хамаарал ба тэдгээрийн залгамжлагдан уялдах байдал, тэдгээрт харгалзах оноо нэг бүрийн чанарыг харуулна.
Анализийн бүтэц
1.    Хичээлийг систем гэж үзвэл:
·         Системийн оролт
·         Системийн хувиргалт
·         Системийн гаралт
·         Системийн буцах холбооны шинж чанартай байна.

2.    Хичээлийг суралцахуйн үйл ажиллагааны онолоор баримжаалсан, мэдлэг бүтээх үйл ажиллагаа гэж үзвэл:
·         Өмнөх мэдлэгээ сэргээн санах түвшин
·         Мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх түвшин
·         Мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэх түвшин
·         Мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх түвшинтэй байна.

3.    Хичээлийг суралцагчийн эзэмшихүйн үйл ажиллагааны харилцан ялгаатай үе шатуудын нэгдэл гэж үзвэл:
·         Үйлийн баримжааг ялгах, таних үе шат
·         Үйлийн баримжааг эзэмших үе шат
·         Үйлийн баримжааг үнэлэх, хөгжүүлэх үе шатаараа ялгарна.

4.    Хичээлийг хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэж үзвэл:
·         Хөтөлбөрийн боловсруулалт
·         Хөтөлбөрийн хэрэгжилт
·         Хөтөлбөрийн нээлттэй байдал зэргийг өөртөө агуулсан байна

5.    Эдгээрээр баримжаалан хичээлийг бүтцээр нь ангилбал:
·         Сэргээн сануулах, сэдэл төрүүлэх хэсэг
·         Шинэ хичээл
·         Бататгал, бие даах хэсэг
·         Үнэлгээ, дүгнэлтийн хэсэгтэй байна.
Үнэлгээний агуулга
Хичээлийг үнэлэхдээ хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдлүүдийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр нь дараахь үзүүлэлт ба илрүүлэгчдийн тусламжтайгаар авч үзнэ.
Ашиглах үзүүлэлтийн ерөнхий чиглэл:
·         Хөтөлбөрийн зорилгыг зөв тодорхойлж, хичээлээр хэрэгжүүлэхэд чиглэсэн байдал;
·         Хөтөлбөрийн агуулгын тогтолцоог бүрдүүлж, хичээлээр мэдлэг бүтээсэн байдал;
·         Хөтөлбөрийн арга зүйг технологийн дагуу хэрэглээнд оруулсан байдал;
·         Хөтөлбөрийн үнэлгээнд суурилж, бодитойгоор үнэлсэн байдал.
Үзүүлэлтийн нарийвчилсан илрүүлэгчид:
·         Хичээлийн агуулга нь хөтөлбөрийн агуулга болон агуулгын стандартад тохирсон эсэхийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр;
·         Хичээлийн арга зүйн хэрэглээ нь хөтөлбөрийн арга зүй, стандартын АЗХҮ-т нийцсэн эсэхийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр;
·         Хичээлийн үнэлгээ нь үнэлгээний стандартад нийцэж, сэтгэл зүйн эерэг нөлөөлөлтэй болсон эсэхийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр илрүүлэхэд тус тус чиглэсэн байгаа.


Босоо холбоо
Анализийн босоо холбоо нь хичээлийн бүтэц, хэсгийн дараалал болон тухайн хэсэгт хамаарах агуулга, арга зүй, үнэлгээний үзүүлэлт, илрүүлэгчийн ач холбогдлын оноогоор илэрхийлэгдэх эрэмбийг нь харуулна.
Илрүүлэгчид харгалзах оноо
Илрүүлэгч болон тэдгээрээр илэрхийлэгдэх үзүүлэлтүүд, үзүүлэлтүүдээр илэрхийлэгдэх зорилгын хэрэгжилтийн байдлыг хичээлийн бүтэц, хэсэг тус бүрд харилцан ялгаатай /өөр өөр оноо/-аар авч үзсэн.
·         Системийн оролт, өмнөх мэдлэгээ сэргээн санах түвшин, үйлийн баримжааг ялгах, таних үе шат, сэргээн сануулах, сэдэл төрүүлэх хэсэгт бол үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 5, арга зүйд 4, агуулгад 3  оноо;
·         Системийн хувиргалт, мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх түвшин, үйлийн баримжааг эзэмших үе шат, шинэ хичээлийн хэсэгт бол агуулгад 5, арга зүйд 4, үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 3 оноо;
·         Системийн хувиргалт, мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэх түвшин, үйлийн баримжааг эзэмших үе шат, бататгал, бие даах хэсэгт бол арга зүйд 4, агуулгад 5, үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 3 оноо;
·         Системийн гаралт, мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх түвшин, үйлийн баримжааг үнэлэх, хөгжүүлэх үе шат, үнэлгээ, дүгнэлтийн хэсэгт бол үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 4, агуулгад 3, арга зүйд 5, оноо;
·         Системийн буцах холбоонд бол хөтөлбөрийн хэрэгжилтэд3, нээлттэй байдалд 5, боловсруулалтад 4 оноо харгалзуулав.
Онооны хэрэглээ ба боловсруулалт
Нийт 60 онооноос хэрэгцээ, зорилгод 12, агуулгад 12, арга зүйд 12, үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 12, ингэснээр 48 оноог хичээлд, үлдэх 12 оноог хөтөлбөрт харгалзуулсан болно. 3 оноо бүхий илрүүлэгчээр хичээлийг үнэлэхдээ 1,2,3 гэсэн онооны аль нэгийг, 4 оноо бүхий илрүүлэгчээр хичээлийг үнэлэхдээ 2,3,4 гэсэн онооны аль нэгийг, 5 оноо бүхий илрүүлэгчээр хичээлийг үнэлэхдээ 3,4,5 гэсэн онооны аль нэгийг хэрэглэнэ. Эдгээр нь муу, дунд зэрэг, сайн гэсэн утгатай бөгөөд эдгээрээс өөр тоо тавьж болохгүй.  Эцэст нь боловсруулалт хийхдээ үндсэн тоо болох 3,4,5-ыг хооронд харьцуулахгүй, бие даасан нэгтгэлээр дүнг гаргах юм. Ийм учраас эдгээрээс өөр тоо тавих буюу, өөр бүтэц хэсгийн оноог тухай бүтэц хэсгийн оноотой харьцуулан сэтгэсний хэрэггүй
Тухайн багшийн хичээлийн бүтэц, хэсэг бүрд оноо өгч, арын хүснэгтэд  тавина. Ингэснээр сурагчийн хэрэгцээ, хичээлийн зорилгын хамаарал, хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээ, нэгж хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал тус бүр (мөн а.агуулга, б.арга зүй, в.үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөл)-ээр тухайн багшид болон судалгаанд хамрагдсан нийт багшийн хичээл заалтад дүгнэлт хийх боломж бүрдэх юм. Хичээлийн авах ёстой 48 оноо, хөтөлбөрийн авах ёстой 12 онооны боловсруулалтыг салангид байдлаар хийж хэсэгчилсэн дүгнэлт, нэгдмэл байдлаар хийж ерөнхий дүгнэлт гаргана.
Энэ дүгнэлтүүдээр дамжин хичээл-хөтөлбөрийн, хичээл-хөтөлбөр-стандартын, түүнчлэн хичээл-стандартын хамаарлыг илрүүлэх нөхцөл бий болно. Боловсруулалтыг тусгай программ ашиглан гүйцэтгэнэ. Ингэснээр, хичээл үр дүнгүй болсон нь боловсролын стандартын хэрэглээний хангалтгүй түвшин, эсвэл тухайн багшийн ур чадварын хүрэлцээгүй байдлаас шалтгаалсан гэх буюу түүний эсрэг  урьдчилсан таамаглалаас татгалзах боломжийг бүрдүүлнэ.
Боловсролын стандартын хэрэглээ, сургалтын хөтөлбөрийн
хэрэгжилтийг хичээлээр үнэлэх анализийн утга
Боловсролын стандартын зорилгыг хэрэгжүүлэхэд сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа чиглэгддэг бол эдгээр нь зөвхөн нэгж хичээлээр биеллээ олдог. Үүнээс нэгж хичээлийг тухайн боловсролын агуулга, үнэлгээний стандарт, арга зүйн хөгжлийн үндсийг хэрэгжүүлэх үндсэн талбар, хүлээгдэх үр дүнгийн гол нөхцөл хэмээн үзэж болно.
Үүний зэрэгцээ боловсролын стандарт бүрийн үзэл баримтлал, тэдгээрт тусгасан зорилго, хэрэгцээ, боловсронгуй болгон хөгжүүлэхэд баримтлах дидактик зарчмууд нь нэгж хичээлийн хэрэгцээ, зорилго, агуулга, арга зүй, үнэлгээний утга чанар, түгээмэл хандлагыг тодорхойлдог бол нэгж хичээлийн бодлого нь боловсролын стандарт, сургалтын бүх түвшний хөтөлбөрийн  (бодит байдал дээрх) уг сурвалж болдог байна.
Тодруулбал,
-       Суралцагчид төлөвших цогц чадамжийг эзэмшүүлэхэд чиглэсэн тодорхой чадваруудаар илэрхийлэгдэх агуулгын айн тогтолцоо нь сургалтын хөтөлбөрийн судлагдахуун, ур ухааны тогтолцоогоор дамжин нэгж хичээлийн зорилго, сэдэв, агуулга, дасгал, даалгавар болж;
-       Суралцагчийн эзэмшсэн байх цогц чадамж төлөвшлийг үнэлэх танин мэдэхүйн тухайн түвшний шалгуур нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээний хэсэг дэх жишиг даалгавруудаар дамжин нэгж хичээлийн үед бие дааж болон хамтран гүйцэтгэх үнэлгээний дасгал, даалгаврууд болж;
-       Тухайн түвшний боловсролын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхдээ баримтлах стандартын арга зүйн хөгжлийн үндэс нь сургалтын хөтөлбөрийн арга зүйн хэсгээр дамжин багш, сурагчийн үйл ажиллагаа, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ болж тус тус илэрхийлэгдэнэ.
Тухайн боловсролын агуулгын стандарт, сургалтын хөтөлбөрийн судлагдахуун, ур ухааны тогтолцоог нэгж хичээлийн зорилго, сэдэв, агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааг тус анализаар үнэлэлж, дүгнэх үндэслэлүүд:
-       Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа нь хичээлийнхээ зорилго, зорилтыг оновчтой тодорхойлохоос эхэлдэг бөгөөд хичээлийнхээ зорилгыг хүүхдүүд өөрсдөө ойлгож ухаарсан, түүнийг дэвшүүлэхэд тэдний оролцоог хангасан байх хэрэгтэй. Хичээлийн зорилгод хамааралтай зорилгыг эрэмбэлж үзвэл, боловсролын хэтийн зорилго, эрхэм зорилго, бага, дунд боловсролын зорилго, сургуулийн зорилго, тухайн (түүхийн гэх мэт) боловсролын зорилго, бүлэг хичээлийн зорилго, нэгж хичээлийн зорилго зэрэг болно.
Нэгж хичээлийн зорилго нь илүү нарийн дэс дараалалтай, энгийн, тодорхой мэдлэгийн холбоон дээр суурилсан байдгаараа дээрх зорилгуудаас ялгардаг. Олонхи багш зорилго дэвшүүлэхдээ хэлбэр тал дээр илүү анхаардаг нь алдаа болж харагддаг. Мөн түүхийн шинжлэх ухааны зорилгыг түүхийн хичээлийн зорилго мөн гэж андуурдаг тал бий.
Хүлээгдэж буй үр дүнг зорилго байдлаар оновчтой тодорхойлсон эсэхийн гол шалгуур нь түүнд хүргэх зорилтууд стандартаар үнэлэгдэхүйц байдал юм. Хичээл дээр дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөх ёстой гэж (блүмийн таксноми) үздэг. Тэдгээр нь сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх зэрэг байна.
-       Тухайн хичээлийн зорилгод хүрэх суралцагчдын мэдлэг бүтээх үйл ажиллагаа, тэрхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх багшийн дидактик шийдэл нь хичээлийн агуулга болон хувирч, хөгжиж байдаг гэж үзэх хэрэгтэй. Энэ бол агуулгын тогтолцооны сонголтыг хийх үндэслэл мөн. Агуулгыг сонгоно гэдэг нь мэдэхүйн цогц чадамжийн төлөвшилд хувь нэмрээ оруулах үндсэн мэдлэгүүд (бас чадварууд)-ийг тодорхойлно гэсэн үг. Сурах бүхий л үйл ажиллагаанд мэдлэгийн хуримтлал, ухаарал багтдаг ба мэдлэг нь суралцагчийн хийсэн олон янзын дасгал, туршилт, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бүтээгдэнэ. Гэхдээ хүрэлцэхүйц хэмжээний мэдлэгийн хуримтлалтай байж сая дараагийн шинэ мэдлэгийг бүтээх боломжтой болно гэдгийг багш заавал харгалзсан байх ёстой. Тийм ч учраас өмнөх мэдлэгийг сэргээн санах хэсэг хичээл бүрд заавал байдаг.
-       Энэ анализаар хичээлийг үнэлж байгаа этгээд юуны өмнө сурагчийн бүтээсэн мэдлэг гэдгийн дор ухагдахууны бүтцийг ойлгож, хүүхэд яаж хийж байгаа нь яаж сэтгэж, мэдэж байгаагийн илрэл гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Ингэснээр мэдлэг ба чадвар, эзэмшсэн мэдлэг, чадвараа нэгтгэж, асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хэрэглээ болгож байгаа зэргийг хөндлөнгөөс зөв танин мэдэх боломжтой болно.
Чадварын хөгжилд багшийн заах, үзүүлэх, суралцагчийн давтан үйлдэх үйлдэл болон үзэх, харах, бичих, зурах, унших, хийж бүтээх, ярилцах үйл ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд эдгээр нь л хүүхдийн мэдлэгийн илэрхийлэл болж байдаг. Гэхдээ хичээл зааж байгаа багшийн чадвар ба суралцагчийн эзэмшиж байгаа чадварын хооронд шууд хамаарал байхгүй байж ч болно гэдгийг хичээлийг үнэлж байгаа этгээд байнга санах хэрэгтэй, Учир нь харилцаа, жүжиглэх ур чадвартай багшийн олон үйлдэл сурагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн жинхэнэ үндэс болж чаддаггүй, зөвхөн тухайн үеийн танхимын уур амьсгалыг амьд болгон харагдуулдаг юм.
Тухайн боловсролын үнэлгээний стандарт, сургалтын хөтөлбөрийн үнэлгээний хэсгийг нэгж хичээлийн үнэлгээ, дүгнэлтээр дамжуулан хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааг тус анализаар үнэлэлж, дүгнэх үндэслэлүүд:
-       Хичээлийн үнэлгээний зорилго нь тухайн боловсролын үнэлгээний стандартын танин мэдэхүйн шалгуур үзүүлэлтээр стандарт хэрхэн биелж байгааг хичээлийн явцад илрүүлэх явдал л байдаг. Хичээлийн зорилгоор дэвшүүлсэн хүлээгдэж буй үр дүн ямар хэмжээнд хүрснийг илрүүлэх шалгуур, эсвэл жишиг даалгавруудыг суралцагчдаар ажиллуулах нь үнэлгээг хэрэгжүүлж байгаа хэрэг. Гэхдээ зөвхөн үнэлгээнд зориулан хийсэн багаж, даалгавруудын тусламжтайгаар л тэдний мэдлэг, чадварыг үнэлдэг гэсэн үг биш ээ. Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа (хүүхдийн үйлдэл) бүрийг үнэлгээний обьект болгож, өөрийн болон бүлгийн үйлдлийн хамгийн зохистой хэсгүүдийг үнэлгээний илрэл, хэлбэр болгон харагдуулж, ингэснээрээ сурагчийн сэдэл, урмыг өдөөж чаддаг сайн багш байдаг шүү дээ.
-       Үүний сацуу үнэлгээ нь зөвхөн хичээлийн эцэст хийгдэх ёстой гэж андуурах буюу үнэлгээ нь зөвхөн сурагчийн цогц чадамж төлөвшилд чиглэдэг болохоос бүлэг, багш, хичээлийн процесст хамаагүй юм гэх хандлага багагүй бий. Филосифч ПлатонСургалтын явцад мэдлэг эзэмшигдэх боломжгүй. Эзэмшсэн ч түүнийг илрүүлэн үнэлэх боломжгүйгэж хэлсэн нь, суралцах үйл явцын үр дүнг сайжруулах, суралцагчдын хөгжил дэвшлийг тодорхойлоход үнэлгээ чиглэнэ гэж үзэхэд төдийлөн саад болоод байхгүй юм. Тийм болоод ч манай үнэлгээ явцад чиглэсэн байдаг.
Явцын үнэлгээ нь сурагчийн дараа дараачийн сурах үйл ажиллагааг төлөвлөн хөтлөхөд зайлшгүй чухал. Өөрийг нь бүтээлчээр, (сайн гэх, муу гэх нь хамаагүй) үнэн зөв, шударга, бодитой үнэлсэн үнэлгээнээс авах таашаал нь суралцагчийн цаашдын суралцахуйн төлөв байдлын өөрчлөлтөд чухал нөлөөтэй байдаг гэдгийг энэ анализийг хийхдээ бодолцсон байгаа.
-       Бүлэг сэдвээр хийсэн үнэлгээнд к1-к4-ийг үнэлэх, сурагчийн сурах арга барилын өөрчлөлт, хөгжил, суралцах орчны гэх мэт стандарт үнэлгээ голдуу байдаг бол нэгж хичээлийн үнэлгээнд сурагчийн тухайн үеийн асуудалд хандах хандлага, сэтгэл ханамжийн байдал, харилцааны хүрээ, утга учрыг үнэлэх стандарт бус үнэлгээ зонхилно. Сайн багш бол хичээлийн үнэлгээ, тухайн бүлэг, сурагчийн үнэлгээг ялгагдахын аргагүй болгодог. Энэ үед хичээл нь сурагч, багш, бүлгийн хамтын бүтээл мэдээр ойлгогддог бөгөөд үнэлгээний бүх шинж чанарыг тухайн сурагч өөр дээрээ татан ойлгож, гэмших буюу урам орон хөгждөг.
Тухайн боловсролын стандартын арга зүйн хөгжлийн үндэс, хөтөлбөрийн арга зүй, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн хэсгийг багш, сурагчийн үйлдлээр дамжуулан хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааг тус анализаар үнэлэлж, дүгнэх үндэслэлүүд:
-       Арга зүй нь хичээлийн амин сүнс бөгөөд энэ анализийн бүх хэсгүүдэд шингэсэн байгаа. Хичээлийн зорилго тодорхойлох, агуулга, үнэлгээ, дүгнэлтийн хэсгүүд төдийгүй, тухайн хичээлийн сэдэв агуулгад үл хамаарах үг, үйлдэл бүхэн багшийн арга зүйн дидактик шийдэл дээр суурилсан байх, үгүйдээ л, багшийн хараа хяналтад байж, чиглүүлэгдэх боломжтой байх хэрэгтэй. Зөвхөн хичээлийн төлөвлөгдсөн процесс, сэдэвт хамаарах зүйлс, хичээлд оролцож байгаа сурагчдаар багшийн арга зүйн үйл ажиллагаа хязгаарлагдаж, бусад санаа бодол, үг, үйлдэл бүхэн аргалагдашгүй зүйл болон хувирах тохиолдол бий. Энэ нь багш хөтөлбөр боловсруулахдаа зөвхөн өөрийнхөө талаас асуудалд хандсаны илрэл, арга зүйн жагсаалтыг хийсвэр тодорхойлсны уршиг гэж энэ анализаар хичээл үнэлэх этгээд ойлговол зохино.
-       Агуулгын тогтолцооны хэсэг тус бүрийн заах арга зүй нь тухайн боловсролын онцлог, тухайн анги, насны хүүхдийн сэтгэц, оюун, бие бялдрын хөгжлийн хэрэгцээ, онцлогийг тусгана. Ер нь мэндэлж, гэрийн даалгавар шалгахаас эхлээд гэрийн даалгавар өгөөд, баяртай гэж тарах хүртлэх үйлдэл, харилцаа бүхэн тодорхой арга зүйн шийдэл дээр үндэслэгдсэн байх ёстой билээ. Ингэж үзвэл, хичээлийн хөтөлбөр нь угтаа зөвхөн арга зүйн төлөвлөлт л юм. Хичээлийн зорилго, агуулга, арга зүй, сургалтын орчин хэрэглэгдэхүүн, үнэлгээний тогтолцоо, хэрэглээг боловсролын түвшин, тухайн ангид хамааруулан авч үзвэл, арга зүй л бусдаас илүү нийтлэг, түгээмэл утга чанартай, инвариант шинж чанартай байгаа нь ажиглагдана.
Гэхдээ нэгэнт боловсорсон арга зүйд тохируулж тухайн багш хичээл заадаггүй, харин өөрийн боломж, нас, сэтгэхүй, төрх байдал, хичээл, сурагчийн онцлогт нийцүүлэн арга зүйгээ сонгодог гэх нэгэн заагийг энэ анализаар хичээлийг үнэлэгч мартаж болохгүй.
Эдгээр тайлбар, анализийг зөв хэрэглэхтэй холбогдсон урьдчилсан зааврууд нь анализийнхаа энгийн, хэрэглэхэд хялбар байдлыг бүрхэгдүүлж магадгүй. Тийм бол, анализийн хүснэгтийн “Илрүүлэгч” гэснээс хойшхи хэсгийг л ашиглахад болох юм, гэхдээ та анализийн утгыг мэдсэн бол шүү дээ.

Хөтөлбөрийн үнэлгээ
Баримт бичгийн болон ажиглалт судалгааны арга зүй

Бүлэг сэдвийн хөтөлбөрийн задлан шинжилгээ
1.            Тухайн хот, дүүрэг, орон нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн өмнөх
дугаарыг сонгоно уу.
А
 Сургуулийн хөтөлбөр

Б
 Курс хичээлийн хөтөлбөр

В
 Бүлэг сэдвийн хөтөлбөр

Г
 Нэгж хичээлийн хөтөлбөр

Д
 Ээлжит хичээлийн хөтөлбөр


2.          Багш хөтөлбөрөө боловсруулахдаа ямар  баримт бичгүүдийг хэр зэрэг
ашигладгийг тэмдэглэнэ үү.

Баримт бичгүүд
үргэлж
Заримдаа
огт үгүй
1.
Боловсролын стандарт



2.
Боловсролын стандартын зөвлөмж



3.
Сургалтын төлөвлөгөө



4.
Агуулгын үлгэрчилсэн хүрээ



5.
Сурах бичиг



6.
Багшийн ном



7.
Зөвлөмж, гарын авлага



8.
Сургуулийн хөтөлбөр



9.
Интернэтийн мэдээ, мэдээлэл



10.
......................................




3.                                                    Судалж буй бүлэг сэдвийн хөтөлбөр:
·               Анги......................................................................................................
·               Хичээлийн нэр .................................................................................
·               Бүлэг сэдвийн нэр .............................................................................

4.    Багшийн бүлэг сэдвийн хөтөлбөрт дараах элементүүд тусгагдсан эсэхийг
үзэж, тохирох хэсэгт (+,-) тэмдэглэгээ хийнэ үү.
Хамрах хүрээ
Хэрэгцээ
Зорилго, зорилт
Агуулга
Арга зүй
Сургалтын хэрэглэгдэхүүн
Үнэлгээ

5.    Хамрах хүрээг тодорхойлсон байдал:
А. Тухайн бүлэг сэдвийг аль ангид судлахыг тодорхойлсон бол 1 оноо,
Б. Суралцагчдын нас, сэтгэхүйн онцлог, хамт олны хөгжлийн түвшинг тодорхойлсон бол 2 оноо,
В. Сурагчдын өмнөх мэдлэг, чадвар, туршлагыг оношилсон бол 3 оноо,
  
6.    Хэрэгцээг тодорхойлсон байдал:
А. Суралцагчдын бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн харилцаанд суралцах хэрэгцээнд баримжаалан тодорхойлсон бол 3 оноо,
Б. Суралцагчдын хэрэгцээг ерөнхий байдлаар тодорхойлсон бол 2 оноо,
В. Хувь хүний болон нийгмийн хэрэгцээг стандартад тодорхойлсноор үгчлэн томьёолсон бол 1 оноо,

7.    Хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байдал:
А. Суралцагчийн цогц чадамжид хувь нэмэр оруулахуйц бүхэллэг байдлаар тодорхойлсон бол 3 оноо,
Б. Зорилгыг суралцагчийн цогц чадамжид хувь нэмэр оруулахуйц байдлаар тодорхойлсон боловч жагсаан бичсэн бол 2 оноо,
В. Зөвхөн агуулга эзэмшүүлэхэд чиглэсэн зорилго тодорхойлсон бол 1 оноо

8.    Зорилтыг тодорхойлсон байдал:
А. Цогц чадамжид баримжаалан тодорхой, үнэлэгдэхүйц байдлаар тодорхойлсон бол 3 оноо
Б. Цогц чадамжид баримжаалан тодорхойлсон боловч зарим нь үнэлэгдэхүйц биш байдлаар тодорхойлсон бол 2 оноо
В. Зөвхөн мэдлэг, чадваруудыг жагсаасан бол 1 оноо

9.                                                  Агуулгаа сонгосон байдал
А. Суралцагчийн хэрэгцээнд тулгуурлаж шинжлэх ухааны болон үйл ажиллагааны аргын тухай мэдлэг, хийж бүтээх чадварыг багтаан тодорхойлсон бол 3 оноо,
Б. Суралцагчдад эзэмшүүлэх мэдлэг, чадвар (судлагдахуун ба ур ухааны тогтолцоо)-ыг тодорхойлсон бол 2 оноо
В. Тухайн шинжлэх ухааны судлагдахуунд суурилж сонгосон бол 1 оноо

10.                                                Арга зүйгээ боловсруулсан байдал
А. Суралцагчийн хөгжлийн түвшинд нийцүүлэн мэдлэг бүтээх, бүтээлгэх аргуудыг хэрэгжихүйц байдлаар боловсруулсан бол 3 оноо
Б. Сургалтын идэвхтэй аргуудыг сонгосон боловч хэрэгжих боломж нь тодорхойгүй бол 2 оноо
В. Зөвхөн мэдлэг, мэдээлэл дамжуулах арга (уламжлалт)-ыг сонгосон бол 1 оноо

11.                                                Хэрэглэгдэхүүнийг сонгосон, боловсруулсан байдал
А. Хөтөлбөрийн зорилго, агуулгад нийцүүлэн суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэглэгдэхүүнээ сонгож, ашиглах аргаа боловсруулсан бол 3 оноо,
Б. Хэрэглэгдэхүүнээ сонгосон боловч ашиглах аргаа боловсруулаагүй бол 2 оноо,
В. Хэрэглэгдэхүүнээ зөвхөн сурах бичиг, самбар шохойгоор хязгаарласан бол 1 оноо

12.  Үнэлгээг боловсруулсан байдал
А. Үнэлгээ нь хөтөлбөрийн зорилго, зорилттойгоо нийцсэн, танин мэдэхүйн түвшний шалгуурт тохирсон, хэмжээсжүүлсэн үнэлгээний даалгавар боловсруулсан бол 3 оноо, 
Б. Зөвхөн үнэлгээний даалгавар, шалгуурыг боловсруулсан бол 2 оноо,
В. Даалгавар боловсруулаагүй зөвхөн үнэлгээний арга, хэлбэрийг бичсэн бол 1 оноо

13.                                                Хөтөлбөрөө сайжруулсан байдал
А. Хөтөлбөрөө сайжруулсан бол 3 оноо
Б. Хөтөлбөрийг сайжруулах талаар тэмдэглэл хийсэн бол 2 оноо,
В. Хөтөлбөрөө сайжруулаагүй 1 оноо





























Бүлэг сэдвийн хөтөлбөрийг үнэлэх аргачлал
Үнэлэх ерөнхий аргачлал:
Судлаач та судалгааны эхний хэсэг болох багшийн тухай мэдээлэл болон орон нутагт хэрэгжиж буй хөтөлбөрүүд, хөтөлбөрөө боловсруулахдаа багшийн хэрэглэдэг барим бичгүүдийг багштай харилцан ярилцах замаар тодруулна.
Стандартыг хэрэгжүүлэхэд ашиглаж буй багшийн баримт  бичгүүдээс тухайн хичээлийн бүлэг сэдвийн хөтөлбөрийг сонгон өгөгдсөн арга зүйн дагуу сургалтын хөтөлбөрийн элемент бүрийн боловсруулалтын түвшинг судалж, баримт бичгийн судалгааны 5 дахь хэсэг буюу “Хамрах хүрээг тодорхойлсон байдал” гэсэн хэсгээс эхлэн 3, 2, 1 гэж оноожуулан үнэлнэ.
Хөтөлбөрийг үнэлэх  шалгуурын 3 гэсэн оноо хөтөлбөрийн элемент бүрийн хангалттай түвшинг илэрхийлэх бөгөөд судлаач та тухайн хөтөлбөрийн элемент тус бүрийн хэрэгжихүйц байдлыг харгалзан дээрх оноог өгөх боломжтой. 2 гэсэн дундаж түвшинг илтгэх оноог хөтөлбөрийн тухайн элементийг томьёолсон боловч  төдийлөн оновчтой бус тохиолдолд өгнө. Харин хөтөлбөрийн тухайн элементийг ёс болгон  дурдаж,  зөвхөн жагсаах төдийгөөр, эсвэл элемент хоорондын  холбоо, арга зүйн нарийн шийдэлгүй, бүтээлч бус  байдлаар томьёолсон бол 1  гэсэн оноог өгнө.
Нийт 27 оноог 100% гэж үзвэл, 20-27 оноо нь хангалттай, 16-19 байвал дунд  зэрэг, 15 түүнээс доош бол хангалтгүй гэж тооцно.
Хөтөлбөрийн элемент тус бүрийн боловсруулалтанд судалгаа хийхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:
Хамрах хүрээг тодорхойлсон байдал:
  • Боловсролын түвшин, ангийг тодорхойлсон байх
  • Тухайн насны суралцагчид болон ангийн хөгжлийн түвшин, онцлогийг тодорхойлсон байх
  • Суралцагчдын өмнөх төсөөллийг судалж тодорхойлсон байх
              Сургалтын хөтөлбөрийг чанартай сайн боловсруулахын урьдчилсан нөхцөл нь тухайн хөтөлбөрөөр хичээллэх гэж байгаа суралцагчдын өмнөх төсөөлөл (амьдралаас олж авсан мэдлэг, чадвар, туршлага)-ийг судлах явдал юм. Мөн түүнчлэн хамтарч ажиллах суралцагчид, хамт олны хөгжлийн түвшин, онцлогт нийцүүлэн хөтөлбөрийн агуулга, арга зүйгээ боловсруулдаг тул дээрх асуудлуудыг багш зайлшгүй шийдсэн байх учиртай.
              Иймээс хамрах хүрээ хэсгийг томьёолохдоо зөвхөн анги бичих нь шаардлагад нийцэхгүй бөгөөд доод оноо буюу 1 гэсэн оноогоор үнэлэгдэнэ. Боловсролын түвшин болон ангиас гадна суралцагчдын нас сэтгэхүйн онцлог, өмнөх төсөөллийг тодорхойлсон бол тус бүр харгалзан 2 болон 3 оноог өгнө.
Хэрэгцээг тодорхойлсон байдал:
  • Суурь хэрэгцээг тодорхойлсон байх
  • Танин мэдэхүйн хэрэгцээг тодорхойлсон байх
Суралцагчийн хөгжих ба тасралтгүй суралцах, хийж бүтээх, нийгэмшин иргэнших хэрэгцээг хангахад сургалтын хөтөлбөр чиглэгдсэн байх учиртай.
Хүний хөгжлийн хэрэгцээг хамгийн товчхоноор оршин байх (бие махбодын), мэдэх бүтээх (оюун ухааны), нийгэмших харилцаанд суралцах хэрэгцээ гэж хураангуйлан тодорхойлж болох бөгөөд дараах шалгууруудаар багш тухайн хичээлийн хөтөлбөртөө тохирохыг сонгон тусгах шаардлагатай байдаг. Үүнд:
            Бие бялдар, эрүүл мэндийн хөгжлийн шалгуурууд (Сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэнд-сэтгэл ханамж, өвчнөөс сэргийлэх, зөв хооллох, ариун цэвэр сахих, хөдөлгөөнт байдал, биеийн хөдөлгөөний хөгжил-булчингийн ба гарын сарвууны хөгжил, хөдөлгөөний шинж чанар-эвсэл, тэсвэр, уян хатан байдал, тохиолдож болох ослоос сэргийлэх чадвар гм.)
Оюуны хөгжлийн шалгуурууд (Хэл ярианы-ярих, бичих, сонсох, ойлгох, логик математикийн-тооцоо хийх, асуудал шийдвэрлэх, загварчлах, турших, зураг төсөл зохиох, орон зайн-зурах, дуурайлгах, урлах, чимэглэх хэвлүүлэх, зохион бүтээх, хөгжмийн-дуулах, хөгжим сонсох, нотыг ойлгох,зохиох гэх мэт чадвар)
Нийгэмшлийн шалгуурууд (Өөртөө итгэлтэй байх, харилцаа, харилцаа тогтоох, сэтгэл хөдлөлөө хянах, шийдвэр гаргах, төлөвлөх, сэтгэлийн таагүй байдлын зохицуулалт, бусдыг ойлгох, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх гэх мэт чадвар)
Тиймээс хөтөлбөрийн хэрэгцээ гэсэн хэсгийг томьёолон төлөвлөхдөө дээрх санааг тусгасан байвал 3 оноо, санааг тусгалгүй ерөнхий байдлаар бичсэн бол 2 оноо, зөвхөн боловсролын стандартад тусгагдсан нийгмийн болон хувь хүний хэрэгцээг үгчлэн томьёолсон байвал хангалтгүй буюу 1 гэсэн оноог өгнө.
Хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байдал:
  • Цогц чадамжид хувь нэмэр оруулах байдлаар томьёолсон байх
Боловсролын стандартад сургалтын зорилго, зорилтыг тухайн шинжлэх ухааны судлагдахууны тогтолцоонд суурилан сурагчдын үйл ажиллагаар дамжуулан суралцагчдад мэдэх, бүтээх, амьдрах, нийгэмших аргыг эзэмшүүлэхэд оршино гэж томьёолсон байна. Бүлэг сэдвийн хөтөлбөрийн зорилго нь бүхэллэг байдлаар нэг өгүүлбэрээр томьёологдсон байх ёстой. Тухайлбал, 9-р ангид химийн хичээлээр судлах “Ус, уусмал” бүлэг сэдвийн зорилгыг Мэдээлэл боловсруулж химийн мэдлэг бүтээх арга зүйг эзэмшүүлэх гэж тодорхойлсон нь мэдээлэл боловсруулах аргад суралцах нь К3-ийг төлөвшүүлэхэд, мэдлэг бүтээх арга зүйг эзэмшүүлэх гэдэг нь К1-ийг төлөвшүүлэхэд хувь нэмэр үзүүлнэ гэсэн үг юм. Хэрвээ багшийн бүлэг сэдвийн хөтөлбөрт зорилгоо дээрх жишгээр томьёолсон бол 3 оноо, цогц чадамжуудаа дараалуулан жагсаан бичсэн бол 2 оноо, Уусмалын концентрацийн тухай мэдлэг эзэмшүүлнэ зэргээр зөвхөн тухайн шинжлэх ухааны агуулгыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн зорилгыг томьёолсон бол 1 оноог харгалзуулна.
Хөтөлбөрийн зорилтыг тодорхойлсон байдал:
  • Цогц чадамжид баримжаалан үнэлэгдэхүйц байдлаар томьёолсон байх
Хөтөлбөрийн зорилтыг янз бүрээр томьёолох хандлага бий. Тухайлбал, багшийн бүлэг сэдвийн хөтөлбөрт зорилтоо К1, К2, К3, К4 байдлаар, мөн зорилт нь зорилгод хүрэх алхам гэж үзээд хичээлийн үйл явцад хийх үйлийг дараалуулан бичих, эсвэл, суралцагчдад эзэмшүүлэх чадварын жагсаалт хэлбэрээр бичих тохиолдол бий. Хөтөлбөрийн зорилт хэсэг хамгийн чухал хэсэг бөгөөд үнэлгээтэй ихээхэн хамааралтай. Тиймээс зорилт нь хэмжигдэхүйц байдлаар тодорхойлогдсон байвал зохино. Тухайн хөтөлбөрөөр хичээллэсний дараа суралцагч юуг яаж хийж чаддаг болсон байх нь зорилтоор илэрхийлэгдэнэ. Зорилтоор тодорхойлсон үр дүндээ ямар түвшинд хүрсэн байх вэ? гэдгээр хөтөлбөрийн чанар хэмжигдэж болох талтай.     Зорилго, зорилтоо хэт хийсвэр үл биелэгдэх байдлаар тодорхойлбол тухайн хөтөлбөр хэрэгжих боломжгүй төдийгүй, зөвхөн цаасан дээр л үлдэх болно.
Хөтөлбөрийн агуулгыг сонгосон байдал:
  • Бүлгийн зорилго, зорилтод баримжаалан мэдлэг (шинжлэх ухааны болон үйл ажиллагааны аргын тухай мэдлэг) болон ур ухааныг тодорхойлсон байх
Боловсролын стандартыг хэрэгжүүлэгч хөтөлбөрийн агуулга нь суралцагчийн бие бялдар, нас сэтгэхүй, танин мэдэхүйн хөгжлийн хэрэгцээнд тулгуурласан, тухайн шинжлэх ухааны хэл, судлах аргад суурилсан, суралцагчийн эзэмших мэдлэг чадвар нь хэрэглээ болохоор томьёологдсон байвал хангалттай буюу 3 гэсэн оноог тавина. Харин стандартад томьёолсон мэдлэг чадварын жагсаалт хэлбэрээр байвал дундаж түвшин, зөвхөн мэдлэг эзэмшүүлэх хэлбэрээр томьёолсон бол хангалтгүй гэсэн түвшинд хамаарна.
Хөтөлбөрийн арга зүйгээ боловсруулсан байдал:
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын оновчтой аргуудыг сонгосон байх
  • Аргуудыг хэрэглэх дидактик шийдлүүдийг хичээл тус бүрт боловсруулсан байх
Боловсролын стандартын арга зүйн хөгжлийн үндэс гэсэн хэсэгт байгаа зарчмуудын санааг хөтөлбөрт буулгаж хэрэглэсэн байх шаардлага тавигддаг. Тухайлбал, сурахуй, сургахуй, боломжийг тэнцүү олгох гэх мэтчилэн багш суралцагчийн хамтарсан үйл ажиллагааг оновчтой, зүй зохистой, бодитой хэрэгжихүйц байдлаар томьёолсон бол хангалттай байна гэж үзнэ. Аргын төлөвлөлт нь хөтөлбөр боловсруулах хамгийн чухал үйл ажиллагаа бөгөөд зарим хөтөлбөрийн энэ хэсэгт цөөн хэдэн бүтээлч аргыг дурдах төдийгөөр жагсаах нь хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан мөн. Хөтөлбөрийн аль ч хэсгийг томьёолоход багшаас арга зүйн ихээхэн мэдлэг, чадвар, туршлагыг шаардана.
Энэ хэсэгт анализ хийхдээ тухайн багшийн хөтөлбөрөөс мэдлэг дамжуулах хандлагаас мэдлэг бүтээлгэх хандлагад шилжин өөрчлөгдөж чадаж уу, үгүй юу гэдгийг олж харах нь чухал юм. Хэрэв хөтөлбөрөөс тийм хандлага ажиглагдахгүй бол тухайн багш боловсролын стандартын чиг хандлага, хөтөлбөрийн хөгжилд бага анхаарч, стандарт киррикюлим хөгжил байхгүй байна гэж дүгнэж болно.

Хэрэглэгдэхүүнээ сонгож, боловсруулсан байдал:
  • Суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх
  • Хэрэглэгдэхүүний шаардлага хангасан, хүртээмжтэй байх
  • Хэрэглэдэхүүнээ ашиглах аргаа боловсруулсан байх
Хэрэглэгдэхүүнийг нэлээд өргөн хүрээнд авч үзсэнээр сурах, сургах орчин бүрдүүлэх боломж бий болно. Аль ч хичээлийн бүлэг сэдвийн хөтөлбөрийг төлөвлөн боловсруулахдаа материаллаг болон сэтгэл зүйн тааламжтай орчныг бүрдүүлснээр хөтөлбөр бодит амьдралд нийцэж, хэрэгжих боломжтой. Бид хэрэглэгдэхүүн гэхлээр сурах бичиг самбар шохой төдийхнөөр явцуу хүрээнд ойлгох нь бий. Хамгийн энгийнээр бодоход л тарааж өгөх материалын хүртээмж, үзүүлэн таниулах материалын эрүүл ахуйн шаардлага хангасан байдал зэрэг асуудлыг хамруулан ойлгож болох юм. Ялангуяа орчин үеийн мэдээлэл технологийг ашиглах замаар хэрэглэгдэхүүнээ бүрдүүлэх, орчны шаардлагыг хангах, түүнчлэн сонгосон хэрэглэгдэхүүнээ хэрхэн хэрэглэж ашиглах талаар тодорхой бичсэн байх хэрэгтэй.
Үнэлгээг боловсруулсан байдал:
·         Үнэлгээ зорилго, зорилттой нийцсэн байх
·         Үнэлгээний арга, хэлбэрийг тодорхойлсон байх
·         Суралцагчдын танин мэдэхүйн түвшинд тохирсон даалгавар боловсруулсан байх
·         Үнэлгээний даалгаврыг хэмжээсжүүлэн үнэлэх аргачлалаа боловсруулсан байх
Тухайн хөтөлбөрийн зорилго, зорилт үнэлэгдэхүйц, хэмжигдэхүйц байх талаар өмнө дурдагдсан. Үнэлгээний хэсэгт тэрхүү зорилго, зорилтоор томьёологдсон үр дүнд суралцагч бүр ямар түвшинд хүрэв гэдгийг танин мэдэхүйн түвшний шалгуурт нийцсэн даалгавраар илрүүлж болохоор тусгасан байвал зохино. Хөтөлбөрт үнэлгээний арга хэлбэрийг дурдах нь шаардлагад нийцэхгүй юм. Түүнчлэн суралцагч бүрийн эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг бодитой илрүүлэхүйц даалгаврыг хөтөлбөрт зайлшгүй хавсаргаж өгөх шаардлагатай.
Үнэлгээ нь суралцагчийн сурах үйлийг дэмжсэн байх зорилгыг өөртөө агуулдаг бөгөөд суралцагчийн ахицын байдлыг багш хэрхэн үнэлэх аргачлалыг ч хөтөлбөрт тусгах шаардлагатай.
Хэрэв үнэлгээний хэсэгт зөвхөн арга хэлбэрийг бичсэн бол 1 оноо өгөх буюу шаардлага хангахгүй гэж үзнэ. Харин даалгавар боловсруулсан боловч хэрхэн үнэлэх аргачлалаа тодорхой төлөвлөөгүй бол дундаж түвшин буюу 2 оноог өгнө.
Хөтөлбөрөө сайжруулсан байдал:
  • Өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөө үнэлж сайжруулсан байх
Хөтөлбөрийн үнэлгээ гэдгийн дор багш нар маань зөвхөн суралцагчдыг үнэлэх асуудлыг ойлгодог учраас хөтөлбөрийн өөрийн үнэлгээний асуудал орхигддог.
Хэрэв багш хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа болон хэрэгжүүлсний дараа эргэн харж сайжруулах алхмыг хийдэггүй бол стандартын биелэлт хангагдахгүй байна гэсэн үг. Харин тодорхой хэмжээгээр сайжруулах оролдлого хийж, тэмдэглэл бичсэн бол дундаж түвшин гэж 2 оноог тавьж болно. Тухайн багш хөтөлбөртөө явцын болон үр дүнгийн үнэлгээ хийж сайжруулсан бол 3 оноогоор тус тус үнэлж болох юм.






    No comments:

    Post a Comment