resourse


Жери Велингтон (Шефилдийн Их Сургууль), 2006 он Өмнөх үг
Багш нар зааж буй хичээлийг нь сурагчид бүрэн ойлгож сурч байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Гэтэл үнэн хэрэггээ энэ нь бүрэн баталгаатай байж чаддаггүй. Багш нар хов хоосон шилэн сав шиг ямар ч суурь, орчингүй сурагчдад хичээл заадаггүй гэдгээ ямагт санах нь чухал.
Сурах/сургах үйл явц нь харилцан адилгүй суурь мэдлэг, чадвартай харилцан адилгүй арга барилтай хүмүүст олон янзын арга хэлбэрийг хослуулан мэдлэг боловсрол олгох явц юм. Энэхүү өгүүлэлдээ олон жилийн турш судлагдан хэрэглэгдсээр ирсэн сурган хүмүүжүүлэх онолуудаас чухал ач холбогдолтойг нь сонгон авч та бүхэндээ товч танилцуулж байна. Цаг үеээр шалгагдсан сайн онол нь сургалтанд гайхалтай практик ач холбогдолтой байдаг юм гэдгийг би батлахыг оролдсон бөгөөд та бүхнийг эдгээрийг судалж, оновчтой хэрэглэх тухай эргэн бодож, эргэцүүүлэн дүгнээсэй хэмээн хүсэж байна.
Шуудхан хэлэхэд, сурагчдын мэдпэг, хандпага, итгэл үнэмшил, ухаарал мэдрэмж, зан төлөв байдалд нь байнгын мэдэгдэхүйц өөрчлөлт илрэн гарч байвал тэнд сургалт жинхэнэ утгаараа явагдаж, суралцагсад туршлагыг хуримтлуулж байна гэж үзэж болно. Жишээ нь:
       Ямар нэг арга техник шинээр сурч мэдсэнээр хүн ажлаа хийхдээ урьдынхаас өөр, илүү эв дүйтэй, үр дүнтэй арга барилаар хийж үйлдэж эхлэх
      Урлагийнхан шинэ чадвар дадал эзэмшсэнээр урьдынхаас илүү чадварлаг бүтээл туурвих, амжилтаа ахиулах
       Шинэлэг мэдлэг ухаарал авснаар хүн аливааг өөр нүдээр өөр өнцгөөс нь харж илүү өргөн ойлгоцтой болох
       Ямар нэгэн бодит, шинэлэг мэдлэгтэй болсноор бидний итгэл үнэмшил, зорилго шинэчлэгдэж аливаад хандах чиг хандлага өргөжин хөгжих г.м
Суралцагсдад энэ мэт ахиц өөрчлөлт гарахыг харах нь хичээл заасан багш бидний агуу их ялалт бахархал юм. Ийм амжилтыг гагцхүү албан ёсоор анги танхимд, зориуд бэлтгэн төлөвлөсөн, маш оновчтой сургалтын үр дүнд л гаргаж чадна. Харин тодорхой зорилгогүй, төлөвлөгөөгүй хийгдсэн үйл, тухайлбал зурагтаар үзэж сонссон зүйл нь сайн үр дүнтэй ч бас муу үр дагавартай байж болно. Ер нь урьдчилан хэлэх аргагүй байдаг. Цорын ганц төгс төгөлдөр онолоор сургалтыг амжилттай явуулна гэж хэзээ ч байдаггүй. Олон талын ач холбогдпыг нь тооцон тавьсан зорилгод тохиромжтой сургалтын онолуудыг сонгон хэрэглэх нь зүйтэй юм. Хэрхэн суралцах тухай олон онол байдаг. Тэднээс гол онолуудыг нь түүвэрлэн авч хэд хэдэн бүлэгт хуваасан байдаг. Тухайлбал
       нийгэм соёлын
       орчин ахуйн
Энэхүү загвар нь 20-р зууны эхээр үүсэж дэлгэрсэн бөгөөд хурц ширүүнээр шүүмлэгдсэн ч одоо хүртэл мэр сэр хэрэглэгдсээр байгаа юм. Хүний оюун ухаан, тархинд таагдашгүй үйл, бодол санаа агуулагддаг бөгөөд бид түүнийг олж илрүүлж чадахгүй учраас яг л харанхуйгаар хандахаас өөр аргагүй. Иймээс үйл хөдлөл нь оюун ухаан шиг нуугдмал биш, ил тод, хэн ч ажиглан судалж тодорхойлох боломжтой тохиолдлыг бид хялбар судалж чадна гэсэн онол юм. Онолын энэ загвар нь өдөолт буюу (стимул) хариу үйлдэл буюу (реакци) гэсэн 2 хэсгээс бүрддэг.
20-р зууны дунд үеийн эхээр хүний ухааныг хар хайрцаг мэт л үзэн хандаж эхэлсэн.~Өөрөөр хэлбэл хүний оюун ухаанаар элдэв юмс ил тод хийгдэж тохиолддог нь үнэн боловч цаад учир холбогдлыг нь бид шууд судлан тодорхойлох боломжгүй гэсэн онол элбэг байсан.
Үүнтэй агуулга нэгтэй "-изм"-н онолыг гаргасан алдарт судлаачдыг нэрлэвэл; Иван Павлов, Цжон Батсон, Скинер нар юм.
Иван Павловын нохойн дээр хийсэн туршилт нь энэ онолыг баталсан жишээ болсноороо олонд алдаршсан юм. Нохойны харгалзагч нь тодорхой цагт хонхоо дуугаргадаг байсан бөгөөд энэ нь нохдын хооллох цаг болсны дохио байжээ. Түүнийг хонхоо дуугаргахад нохдынх нь шүлс нь савирч / хариу үйлдэл буюу үр дүн / эхэлдэг байжээ. Ингэж харгалзагч, хонх, ноход, хоолны цагийг уялдуулан холбож өгснөөр нэгээс нөгөөд нөхцөлдөн холбогдож өдөөлт—хариу үйлдэл/үр дүн болжээ.
Судлаач Джон Батсон дээрх зан төлөвийн холбоог шууд хуулбарлан ашиглаж, сурагчдын дунд бяцхан туршилт-сорилт явуулж, өдөөлт түүний хариу үйлдэл буюу үр дүнг ажиглан судалжээ. Түүнчлэн хэрэв хариу үйлдэл буюу үр дүнг ямар нэг хэлбэрээр шалган урамшуулбал сурагсдад зайлшгүй шаардлагатай зан төлөв хэвшүүлэх боломжтойг нээн нотолжээ.
Сурагчдыг хийж гүйцэтгэхээс өөр аргагүй болгох өдөөлт, түүний хариу үйлдэл нь хоол хүнс, шинэ тоглоом г.м шагнал урамшуулал, мөн дээр нь найрсаг сайхан инээмсэглэл зэрэг хүн бүрийн хүсдэг энгийк зүйлс юм. Үүнтэй эсрэгцэн зэмлэл шийтгэлийн арга байсан. Гэвч хүний тааламжгүй ааш зан, төлөв байдпыг зэмлэж шийтгэснээр хориглон зогсоож болох боловч зуршил болсон муу зан төлөвийг бүр мөсөн арилгахад шагнал урамшууллын арга нь илүү үр дүнтэй нь байдаг. Ааш зан, төлөв байдал нь хүүхдийн сэтгэл зүй болон багш нарын заах арга зүйд тодорхой цаг үеийн турш асар их үүрэггэй хүчин зүйл байсаар байна.
Бихейворизмээс уламжлагдан үлдсэн нэг хэсэг нь нийгмээс суралцах онол юм. Энэ нь өдөөлт нөхцлийн үндсэн дээр зан үйлийг хэвшүүлэх онолоос эхээ авч бусдын зан төлөвийг ажиглан даган дууриах гэсэн суралцахын чухал арга барилыг нэмж хөгжүүлэн гарч ирсэн онол юм. Энэ онолын гол түлхүүр нь хүүхэд хамт олонтойгоо тоглож байхдаа тэднийг ажиглан үнэлж, өөрөө ямагт өөрчлөгдөн хөгжиж, зан төлөв нь бүрэлдэн тогтож, өөрийгөө болон бусдыг хүндлэх чадвар эзэмшихийн зэрэгцээ муу үйл зуршилд ч автаж, сургалтаас өөр буруу орчныг сонгож болох сөрөг талтай гэсэн санаа юм.
Бихейворизм болон нийгмээс суралцах онол хоёрын санааг холбон нэгтгэснээр өнөөдрийг хүртэл сургуулийн сурагчдын дунд байдаг зан төлөвийн "мөргөлдөөн" буюу судпаачдын нэрлэснээр "зан төлөвийг өөрчлөн сайжруулах" гэсэн шинэ санааг бий болгосон юм. Энэ санааг хэрэгжүүлэхэд орчин нөхцлийн арга хэлбэрийг шагнан урамшуулахтай нь, мөн загварын арга хоёрыг хоёуланг
нь уян хатан хэрэглэх, ингэхдээ сурагчдын сайн зан төлөвийг бэхжүүлэх, муу зуршлийг нь багасгахуйц хариу үйлдэлд оруулахьгг зорилго болгодог.
Сурагчдаа сайн суралцсаны төлөө, эсвэл зөв шударга зан төлөвийн хариуд нь багш нар нь нүүр дүүрэн инээмсэглэлээр ч юмуу, өөр ямар нэгэн шагнал урамшууллаар мялааж байсныг та урьд нь харсан уу? Багш нар ихэвчлэн сурагчдынхаа сайн үйлийн хариуд ханддаг тогтсон үзэл баримтлалтай. Олонхи туршлагатай багш нар амжилт гаргасан хүүхдийг улам сайн зан төлөвтэй болохыг хүсэн сургаал үгс хэлдэг.
Хүүхдийг шийтгэх нь.эерэг зан байдал төлөвшүүлэхэд үр дүнгүй гэж сүүлийн үед үзэх болсон. Бихейворизмын онолыг баримтлагчдыг орчин ахуйн нөлөөлөл зан төлөвт их чухал ач холбогдолтой гэдгийг олж хараагүй, явцуу хүрээнд авч үздэгийг нь буруутган нэлээд шүүмжилсэн юм. Энэ алдааг нь экологийн онолоор засан залруулсан гэж үздэг.
Энэ нь сурагчдад гол анхаарлаа төвлөрүүлэх онол юм. Өөрөөр хэлбэл, суралцагсад яг юуг шинээр бүтээлчээр сурж эзэмшиж байна гэдэгт нь тулгуурладаг, тухайн хувь сурагчийн сурч эзэмшсэн мэдлэг чадвар, хүсэл сонирхол л нэн тэргүүнд тавигдах чухал зүйл гэж үздэг.
Конструктивист онолчид анхан шатны суурь мэдлэгт маш их ач холбогдол өгдөг. Сурагчид хоосон ваар шиг, ямар ч суурь мэдпэггүйгээр сургуульд орж, цоо шинэ төлөвлөсөн мэдлэг сурахын оронд, элсэхээсээ өмнө тухайн чиглэлээр суурь цогц мэдлэгтэй байх нь илүү үр бүтээлтэй гэж үздэг онол юм.
Сурагчид багшийн мэдлэг мэдээллийг өөрийн өмнөх эзэмшсэн суурь боловсрол дээр үндэслэн ойлгож хүлээн авснаар, багшийн зааснаас арай шинэлэг, өргөн цар хүрээтэй мэдпэгийг өөртөө бүрдүүлэн авч чадцаг байна.
Утга учиртай суралцана гэдэг нь хувь хүн урьдын суурь ерөнхий ойлголтоо шинээр сурч буй мэдлэг боловсролоор баяжуулж хөгжүүлэх гэсэн үг юм. Өнөөгийн сургалтанд конструктивизмын онол их үр дүнгээ өгч байгаа. Судлаач Жорж Хейн конструктивист онолчдын гаргасан үзэл санаанаас шүүн тунгааж суралцагсдад зориулж 9-н гол зарчмыг тодорхойлон гаргасан юм. Энэ нь таны суралцах туршлагад нэмэр болох болов уу.
1.    Суралцана гэдэг бол сурагч авч буй мэдээллийн (өдөөлт) утга учрыг үр бүтээлчээр судпах идэвхтэй үйл явц юм.
2.    Нэгэнт та суралцахаар шийдсэн бол аливаа мэдээлэл, түүний утга учрыг ойлгохдоо сурах арга барилд суралцана гэсэн үг юм.
3.    Суралцах үйл явц нь оюуны үйл ажиллагаа юм.
4.    Суралцах үйл, хэл хоёр нягт холбоотой.
5.    Суралцах гэдэг нь нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа бөгөөд бусадтай хэрхэн харилцаж байгаагаар илэрдэг.
6.    Сурах гэдэг нь өмнөх ба одоогийн хам цог шинжтэй. Бидний урьдын мэддэг бүх зүйл, итгэл үнэмшил маань олж авч буй шинэ мэдлэгтэй харилцан шүтэлцэнэ.
7.    Өмнөх суурь мэдлэг бол суралцахын нөхцөл байдаг.
8.    Суралцах үйл явц нь олж нээсэн мэдлэг, ойлголтоо дахин давтах хэлбэрээр дадал чадвар болгох урт удаан хугацааны үйл явц юм.
9.    Сурагчдад сэдэл тэмүүлэл төрүүлэх нь амжилттай суралцахын гол түлхэц юм.
Конструктивист онолыг нилээд дэмжиж баримталдаг судлаач бол Жан Пяже юм.
Энэ судлаач бол орчин нөхцлийн өдөөлтийн үр дүнд олсон амжилтыг бэхжүүлэх онолоос илүүтэйгээр сурагчийн хувийн ур бүтээлчээр эзэмшсэн мэдлэг боловсрол чухал гэдэгт итгэдэг хүн байжээ. Түүний гол гавъяа нь хүүхдийн хөгжпийн үе шатыг анх тогтоосон явдал юм.
Тэрээр үүнийгээ мэдрэн хүлээн авах үе шатаас эхлээд бодит орчноос сэдэлтэй үйл ажиллагаанд шилжин эцэст нь албан ёсны оюуны үйл ажиллагааны түвшинд хүрч очих дарааллыг дамжина гэж тодорхойлжээ.
1.  Хүртэх хөдөлгөөний үе шат; \гпөрснөөс 2 нас хүртлэх үе
Хүүхэд эхийн сүүгээ хөхөхөөс эхлээд юм авах, хүрэх, унах, халуун хүйтэн, хатуу зөөлөнг мэдрэх үйлдлийнхээ үр дүнг ^дэрч ойлгож эхэлдэг.
2.  Оюуны үйлдэл төлөвшлийн өмнөх үе шат ; 2-7-н нас
Энэ үед хүүхдийн анхан шатанд мэдэрч ойлгосон эд юмстайгаа харьцаж, хэрэглэхэд суралцаж, хэл яриа нь хөгжиж, тоглож сурах эхний суурь нь тавигдцаг. Тэдний бодол нь хараахан бүрэн ухаарлын шинжтэй болдоггүй.
3.  Тодорхой үйлдэл төлөвших үе шат; 7-11-н нас
Аливаа юмсын учир шалтгааныг олох гэж оролдож эхэлдэг бөгөөд энэ насанд юмс үзэгдпийг ангилан ялгах чадвар сууж эхэлдэг. Гэхдээ бодол санаа нь бодит ахуй нөхцлөөс хамааралтай хэвээр, өөрөөр хэлбэл хийсвэр сэтгэлгзэ нь хөгжөөгүй байдаг.
4.  Хийсвэр үйлдэл төлөвших үе шат; 11-с дээш нас:
Энэ наснаас тэдний хийсвэр бодол сэтгэлгээ хөгжиж эхэлдэг. Хүүхэд урьд хэрэглэж сурсан боловч зүй тогтол, учир шалтгааныг нь бүрэн ойлгодоггүй байсан бодит зүйлийг танин мэдэж эхэлнэ. Аливаа зүйлээс гарч болох сайн үр дун, муу үр дагаврыг олон талаас нь ялган ухаарахад суралцана.
Гэхдээ зарим хүүхдүүд судлаачийн тодорхойлсон 11-н нас өнгөрч танин мэдэхүйн сүүлчийн төвшинд хамрагдсан боловч 3-р үе шат буюу бодит орчноос хамааралтай үйл ажиллагааны хөгжпийн түвшинд хэвээр байгаа тохиолдол гардаг. Хэрвээ та энэ насны сурагчдад хичээл заадаг бол ангийнхаа хүүхдийн хөгжлийн түвшинг тогтоогоод үзвэл мэдэх болно.
Жан Пяжегийн хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг судалсан судалгааны арга хэлбэр шүүмжлэгддэг. Сүүлийн үеийн судалгаагаар манай үндэсний хөтөлбөрийн дагуу сургуульд суралцагсдын тухайлбал 16-н настай 3-н сурагчийн нэг нь л дээд түвшний сэтгэн бодох чадвартайг баталсан нь түүний дээрх ангилал бодит үнэнээс зөрөөтэйг харуулсан юм.
Нөгөөтэйгүүр Жан Пяжегийн хөгжлийн тухай үзэл онол нь биологийн дасан зохицохын үзэл дээр үндэслэгдсэн гэж судлаачид үздэг. Яг л амьтад байгаль орчиндоо дасан зохицдог шиг хүүхдийн оюун ухаан орчин ахуйдаа зохицон дэлхий ертөнцийн амьдралын асуудлыг бодит орчныхоо сэтгэлгээгээр шийдвэрлэдэг гэж үзжээ.
Ингэхдээ нэг талаас тухайн хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин, багтаамж, хуримтлуулсан мэдлэг туршлага, нөгөө талаас хүүхэд оюун ухаан, сэтгэлгээгээ шинэ мэдлэг туршлагаар баяжуулан хөгжүүлэх үйл явц хоёрын хоорондох зохицох замаар хөгжил явагддаг гэжээ.
Оюун ухааны хөгжпийн түвшин, багтаамж буюу акомодаци, оюун ухаанаа баяжуулан хөгжүүлэх боломж буюу асимиляц хоёрын хоорондын үйл явц нь тухайн сурагчийн оюуны хөгжлийн түвшин, чадвар болон хун төрөлхтний нээж олсон амжилт, туршлага, мэдээллийн цар хүрээ зэргийн тэнцвэрт байдал, зохицлын үйл явц юм гэжээ.
Ийнхүү Пяжегийн танин мэдэхүйн хөгжлийн онол нь аливаа мэдлэг мэдээллийг хүлээн авч эзэмших нь тухайк сурагчийн танин мэдэхүйн түвшин чадвараас хамааралтай; хэрэв мэдлэгийг хүлээн авах түвшин чадвар нь шинэ мэдлэгийн цар хүрээнээс доогуур түвшинд байвал тэнцвэрт байдлын зөрчил гарч, суралцагчаас сэтгэлгээний илүү өндөр түвшин, чадвар шаардагдаж, мэдлэгээ тэлэх хэрэгцээ үүснэ гэсэн үзэл онол юм.
Танин мэдэхүйн хөгжпийн энэ зөрчлийн үр дүнд суралцагчийн мэдлэг боловсролын түвшин дээшилдэг тул сурган хүмүүлэгч та бидэнд чухал ач холбогдолтой гэж бодож байна.
Пяжегийн онолыг шүүмжилсэн хэд хэдэн үндэслэл байдаг.
4- Түүний энэ үзэл онол нь өөрийнхөө /Швейд/ төрсөн 3 хүүхэд дээр ажиглан судалж , тэдний хөгжлийн түвшин чадвар дээр үндэслэн бусдад хамааруулж ерөнхийлөн гаргасан 4> Түүний хөгжлийн ангилал нь нилээд холилдож хоорондоо давхардсан байдаг. Насны ангилал, оюуны хөгжлийн тодорхойлолт нь хэт алгассан, заримдаа бодит амьдралаас илүү зөрөөтэй »4» Багшлах явцдаа судалж тогтоосон ангилал биш, харин таамаглан олж илрүүлсэн шийдэл талруугаа онол хэмээн шүүмжпэгддэг.
Энэ мэтээр олон судлаачид танин мэдэхүйн хөгжпийн онолыг буруу гэж хэвлэл мэдээллээр шүүмжилсэн боловч түүний сурах үйл явцын онолд, ялангуяа сургууль, танхмийн сургалтанд асар хүчтэй нөлөөлснийг хэн ч хориглож чадаагүй юм. Математикийн болон байгалийн шинжлэл зэрэг мэт босоо шугаман буюу шатлан захирах ёсны бүтэц хэлбэртэй хичээлүүд одоо ч энэ онолыг мөрдпөгө болгон явуулдаг юм байна. Танин мэдэхүйн хурдац, танин мэдэхүйн хөгжлийн зөрчил, түргэвчилсэн арга барилаар суралцах зэрэг нь орчин цагийн боловсролын гүн ухааны сэтгэлгээ бөгөөд үүний үндэс суурийг Пяже анх хэрхэн гаргаж тавьсан тухай би хожмын өгүүлэлдээ толилуулах болно.
Бидний хэрэглэдэг заах аргазүй, сурах үйл явцын судалгаанд энэ онолын загварыг голчлон баримталдаг болохыг та бүгд мэднэ. Энэ онол нь оросын судлаач Лев Выготскийн тодорхойлсноор "... суралцах гэдэг бол
1. нийгэм дэх сурагчийн гэр бүл, знги хамт олон г.м бүлэглэлийн хам хурээнд
2. хзл соёлоос
3.  анги танхимын орчин, багшийн хэрэглэж байгаа заах арга техник, хэрэгсэлээс голчлон хамаарах уйл явц мөн" гэжээ.
Лев Выготский хэлний хэрэглээний ач холбогдлыг чухалчлан авч үзсэн юм. Хүүхдүүдийн анги хамт олноороо ярилцаж гаргасан шийдвэр нь тэдний суралцах практик үйл ажиллагааны нэг хэлбэр гэж тэр үзжээ. Ийнхүү сурагчдыг
суралцах уйл явцад голлох үүрэгтэйг тодорхойлсон нь бидний мэдэх судлаач Пяжегийн сурагч бол идэвхитэй, үр бүтээлчээр суралцахын үндсэн түлхүүр юмаа гэсэн үзэл онолтой санаа нэг юм.
Суралцах үйл явцыг сурагчдынхаа хэрхэн хамтран ажиллаж бие биедээ тусалж дэмжин, асуудлыг шийдвэрлэж байгаа талаас нь буюу нийгэм хамт олны үр нөлөө талаас нь авч үзэн дүгнэх тохиолдлыг та урьд нь анзаарч байсан уу? Энэ бол Выготскийн судалгааны үндсэн талбар юм. Нэг үе тэнгийнхэн гэдэг бол аль ч насандаа амжилтын гайхалтай хүчирхэг эх сурвалж байж чаддаг. Тэрээр сургалтан дахь багшийн болон бусад насанд хүрэгсдийн үүргийг ч онцлон авч үзсэн байдаг.
Хүүхдийн боловсрол эзэмшин, сэтгэн бодох чадварын дээд түвшинд хүрэх хөгжил нь багш сурагчийн хамтарсан үйл ажиллагааны үр дүн мөнөөс мөн. Лев Выготский "Ойрын хөгжлийн бүс" /ОХБ /, мөн "Суралцах бүс " буюу багшийн сурагчдад мэдлэг түгээх заан сургах бүс нөгөөтэйгүүр хувь сурагчийн хөгжлийн бодит түвшин болон цаашид сурагчийн хүрэх боломжтой чадавхийн түвшин хоёрын хоорондох дамжлага бүс гэдгийг гаргаж тавьсан юм.
Сурагч хөгжлийн өөрийн бодит түвшингөөсөө ахиж чадах боломжийн дээд түвшинд очих хүртлээ амжилттай суралцахад багшийн оновчтой заах арга, бодит дэмжпэг чухал үүрэгтэй гэжээ.
Нэгэн шүүмжлэлд суралцах үйл явцын тухай онол үзлүүдэд зөвхөн сурагчийн гол чухал үүрэгтэйг тодорхойлсноос биш, суралцаж буй орчин тойрных нь нөлөөг онцолж үзсэн нь бараг үгүй байгааг хөндөн нийтэлжээ. Энэ нь нэг бүхэл юмны зөвхөн өнцгөөс нь хараад байсан онолчдын хазайлтыг тэгшилсэн шүүмжлэл байлаа. Сэтгэл судлаачид сурагчдыг тухайн орчинд нь авч үзэж судпахыг бидэнд байнга сануулдаг. Бид бүгдээрээ л нийгмийн ахуйн амьдрал дундаас, тодорхой орчин нөхцөл дотроос мэдлэг туршлага олж, ахиж дэвшиж байдаг байнгын суралцагсад юм.
Бид нийгмийн амьдралд анх оролцохдоо эхлээд зөвхөн нэг захаас нь хөл тавьж аажмаар түүндэз автан, гүн рүү нь шимтэн орсоор төв хэсэгт нь хүрдэг. Энэ шатлан ахих дарааллыг эрдэмтэнг-загасчинтай, өмгөөлөгчийг- хөлбөмбөгчинтэй хамааруулан тайлбарласан байдаг бөгөөд багш сурагчийг үүнд огт багтаан дурьдаж байгаагүй нь тэдний хооронд зааг шат байхгүй гэж эртнээс үздэгтэй холбоотой юм.
Энэ үзэл бодлыг баримтлагчид суралцагсдыг нийгмийн орчин, ахуйн хүрээтэй нь нягт холбон судалдаг бөгөөд суралцагсад бол эко-тогтолцоог бүрдүүлэгч нэг хэсэг нь хэмээн зүйрлэдэг. Онолын судалгаанаас авч үзвэл тэд суралцах үйл явцын орчин тойрны нөлөө, үйлчлэлийг хэд хэдэн түвшинд хуваан ангилдаг бөгөөд үүнийгээ "сонгины давхарласан хальс мэт үүрэлсэн бүтэцтэй" гэж үзээд үйлчлэл нөлөөллийн хувьд харилцан адилгүй хэд хэдэн орчин ахуй байдаг гэжээ.
Тухайлбал: сурагчдын хамгийн ойр дотны орчин нь тэдний гэр бүл гэж тодорхойлоод үүнийгээ бичил тогтолиоо (microsystem) хэмээн нэрлэжээ. Энэ анхны орчин нь сурагч тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын хоорондын харьцаа, хамтын ажиллагааны давуу тал, алдаа дутагдлаас хамааран нөлөөлдөг байна.
Гэр бүлийн зүгээс хүүхдэд анхаарал халамж тавих, дэмжих, зоригжуулах, урамшуулан шагнах нь бичил тогтолцоог бэхжүүлэх сайн нөлөөтэй. Үүнтэй эсрэгцэн, тэдэнд гэр бүлийн зүгээс дарамттай, хатуу ширүүнээр хандаж, урам зоригийг нь хугалах, шударга бусаар зэмлэн шийтгэх нь сурагчийг хөгжлийн доод түвшинд ч аваачих муу үр дагавартай.
Дараачийн нэг үе давхаргыг мезо- тогтолцоо гэж нэрлэдэг ба энэ нь ар гэр-сургууль эсвэл сургууль-орон нутгийн хоорондын холбоо харилцааны нөлөө юм. Тэдний харилцаа ойр нягт байх тусам сурагчийн суралцах явцад ахиц гардаг нь бодит үнэн билээ.
Орчин тойрны 3 дахь давхарга нь алс экзо-тогтолцоо (exosystem) юм. Энэ орчны харилцаанд суралцагч шууд утгаараа оролцдоггүй боловч түүний суралцах үйл явцад алсаас үйлчлэл үзүулсээр байдаг. Үүнд эцэг эхийн ажлын цагийн хуваарь, цаг завыг хамруулжээ. Жишээ нь: эцэг эх нь өвчний улмаас эсвэл амралтын өдрөөр гэртээ хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх хугацаа, мөн тэдний нийгмийн ажил албанд оролцох хүрээ ч хүүхдэд далд утгаараа нөлөөлнө.
Хамгийн эцсийн үе давхаргыг макро-тогтолиоо (macrosystem) гэх бөгөөд үүндээ үндэсний соёлын өв сан, хууль цааз, улс орных нь ёс журам, зан заншил, амьдралын хэв маяг, эд баялгийг багтааж суралцагсдад нөлөөлөх нилээд том орчин гэж үзсэн байдаг. Тухайн улс орны ард түмний чинээлэг байдал, дэд бүтэц нь тодруулбал сургуулийн чанар стандарт, хүүхэд асрах төв, номын сан зэрэг нь сурагчийн хөгжлийн түвшин, суралцах үйл явцын үр дүн, түүнчлэн экологийн бусад 3-н үе давхаргын орчин ахуйд бүгдэд нь онцгой чухал үйлчлэх нөлөөтэй байдаг. Давхаргын том-тогтолцоог олон жилийн судалгааны явцад өөрчлөн шинэчилсээр эдүгээ 4-н өөр түвшинд авч үзэх болсон юм:
>     Бүл нэмэх буюу суралцагч дүүтэй болох орчин
>     эцэг эх нь гэр бүлээ цуцлах орчин
>     сургууль нь чанарын хувьд сайжрах эсвэл доройтох орчин
>     улс нь баян чинээлэг байх эсвэл ядууран хоосрох орчин
Дэлгэрүүлэн авч үзвэл, суралцагч бол суралцах үйл явцын дээр дурдсан орчин тойрныг өөрөө бүрдүүлэгч нэг хэсэг нь бас эдгээр нөлөөн доор өсөж хөгждөг бүтээгдэхүүн нь ч юм. Энэ нь яг л ургамал амыан, махчин араатан ч байгаль экологийн тогтолцоог бүрдүүлэгч, бас түүнийг өөрчлөгдөн хувиргахад оролцогч нь байдаг шиг.
Эко-тогтолцооны онолын гол ач холбогдол нь суралцах үйл явцад нэг талаас суралцагчийн төрөлхийн шинж чанар, нөгөө талаас түүний орчин ахуйн нөлөө оролцоог эн тэнцүү онцлон тогтоосонд оршдог бөгөөд үүнийг би унаган байгаль ба түүний эд баялагт хандах хүн хоорондын харьцааны тэнцвэрт байдлыг хадгалах шаардпагатай адилтгаж хэлмээр байна.
Ийнхүү онолын талаар товч танилцуулахаа түр өндөрлөе. Хэрэв та илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл олон үзэл санаа, онолын тухай танилцах боломж нээлттэй байгааг хэлье.